RSS


Бодит байдал:
Реал Мадрид Америк тивийн аварга Пенорал багийг 5-1 харьцаатай хожин анхны Intercontinental Cup-ын эзэн болж, Европын цомд 5 дарааллан түрүүлээд байсан үедээ буюу 1960-61 оны улирлын ямар ч эргэлзээгүйгээр дэлхийн шилдэг баг байв. Тэр улиралд Европын цомын шөвгийн 16-д аваргууд Барселонатай учраа таарав. Барсеолона хэдийгээр Испанийн аварга болсон байсан ч гэлээ Реал Мадридыг цааш шалгарна гэдэгт хэн ч эргэлзсэнгүй. Гэвч хоёрын хоёр шүүгч байдлыг өөрөөр эргүүлж чадсан юм.

Эхний тоглолт 160 оны 11-ээр сарын 9-нд Сантиаго Бернабеу цэнгэлдэхэд болсон. Хөгжөөн дэмжигчдийнхээ нүдэн дээр Реал урамтай сайхан тоглож цаг дуусахаас 2 минутын өмнө 2-1 харьцаатай тэргүүлж байв. Яг тэр үед Барселона довтолж Эваристо алсын дамжуулалт хийх үед Коксис илэрхий отон тоглолтын байрлалд байж хажуугийн шүүгч туг өргөсөн боловч ерөнхий шүүгч Артур Эллись тоглолтыг зогсоосонгүйгээр барахгүй Реал Мадридын хаалгачыг Коксис дээр алдаа гаргасан гэж Барселонад торгуулийн цохилт хийх эрх өгчээ. Луйс Суарез цохилтыг гүйцэтгэж онооны харьцааг 2-2 болгов. Энэ нь тухайн үедээ шуугиан дэгдээж хэвлэлийн нүүрүүд энэ талаарх гарчигаар дүүрч байв. Парис-Прессе сэтгүүлийн сурвалжлагч Луйсь Невиль дараа нь Эллисьтэй уулзан яриа авсан бөгөөд Эллись түүнд ярихдаа: “Би хажуугийн шүүгчийг туг өргөхийг сайн харсан. Тэр торгуулийн цохилт зааж байсан”гэжээ. Луйсь Невиль дараа нь хажуугийн шүүгч Стюарттай уулзахад тэр түүнд: ”Ямар ч эргэлзээгүйгээр би Барселонагын тоглогчид отон тоглолт заасан”гэжээ. Түүнээс яагаад ерөнхйий шүүгч торгуулийн цохилт зааж байхад юу ч хйигээгүй юм бэ гэж асуухад: “Би ноён Эллисийг торгуулийн цохилт заах шалтгаан олж харсан л гэж бодсон”хэмээжээ.
Хариу тоглолт тэр сарынх нь 23-нд Барселонад болов. УЕФА дахиад л англи шүүгч томилов. 2 тоглолтын шүүгчийг хоорондоо хамааралгүй байсан гэж үзсэн ч гэлээ Рег Лифын хийсэн үйлдэл нь урьдчилан төлөвлөсөн зүйл биш гэхэд хэцүү байсан юм. Шүүгч аль нэг багт ийнхүү илэрхий тусалсан тоглолт түүхэнд бараг үгүй юм. Бид цаасан дээр л бичигдээд өнгөрсөн зүйлийн талаар яриагүй, тоглолт олон нийтийн телевизээр цацагдсан.
Реал харьцангуй илүү тоглож эхэлсэн боловч Барселона эхэлж онооны харьцааг нээв. 2 минутын дараа Дель Сол хариу гоол оруулсан боловч Лиф Реал Мадридын талд алдаа зааж тооцсонгүй. 2-аар үед Эваристо тооны харьцааг 2-0 болгон холдуулав. Реал талбайн голоос бөмбөгийг тоглолтонд оролцуулаад эхний дотолгоогоор Пушкашын дамжуулалтаар Ди Стефано гоол хийсэн боловч отон тоглолт хэмээн үзэж мөн л тооцсонгүй. Барселонагын зүүн жигүүрийн хамгаалагч Грасиа үүнийг отон тоглолт байгаагүйг гэрчилсэн.
Үүнээс цааш Реал олон шуургалсан довтолгоо хийж Рамаллетсын хаалгыг бөмбөгдөж байсан бөгөөд гэмтэлтэй мөртлөө тоглож байсан баруун жигүүрийн довтлогч Пачин гоол оруулсан ч шүүгч бас л тооцсонгүй. Хүчин төгөлдөр болоогүй ч гэлээ тэрхүү гоолыг “the one-legged man goal”гэж хэвлэлүүд нэрлэсэн. Дараагийн удаад Гентогын довтолгоо амжилттай болсон бөгөөд хамгаалагч Грасиа бөмбөгийг хаалганы зураас давсан хойно нь холдуулснаар энэ гоол мөн л тооцогдсонгүй. Шүүгч Лиф гоолыг тооцоогүйгээр барахгүй хажуугийн шүүгчтэй ч зөвлөлдсөнгүй.
Тоглолт дуусахаас 4 минутын өмнө Канарио гоол оруулсныг шүүгч “хачирхалтай нь”тооцлоо. Реал Мадрид тэнцээний төлөө цөхрөлтгүй оролдсоор байсан боловч шүүгч нэмэлт цаг сунгалгүй тоглолтыг дуусгасан юм.
Энэхүү тоглолт Рег Лифын намтарт хамгийн тодоор бичигдэж үлдсэн бөгөөд хүчингүй болгосон 3 гоол нь түүнийг шүүгч хийх хүн мөн үү гэж яригдахад хүргэсэн. BBC-ын Кеннеть Волстенхолме энэ тоглолтыг бүх цаг үеийн онцлох тоглолтоор нэрлэсэн юм. Угийн эрхэмсэг бардам зантай Сантиаго Бернабеу хүртэл Лифыг Барселонагын хамгийн сайн тоглогч нь байлаа гэж хэлсэн байдаг. Хожим нь Альфредо Ди Стефано: “УЕФА-гынхан бидэнд дургүй байсан. Бид тэдний зохиосон тэмцээнд нь хэтэрхий давамгайлж байсан болохоор үүнийг болиулахын тулд тэд Англи шүүгчдийг томилдог байсан. Дараа нь Англи шүүгчид бол шилдэг нь мэтээр л ярьдаг байсан”гэжээ.
Бусадтай адилгүй нь, Реал Мадридын тоглогчид сэтгэлээр унаж гомдоллосонгүй, мэдээж хэрэг тэд уурсаж байсан ч гэлээ эсрэг багийнхан дээрээ очиж баяр хүргэж байсан юм. Европ бүхэлдээ, 2 шүүгчийн эх орон болох Англи хүртэл шүүгчийн шийдвэрийн талаар байр сууриа илэрхийлсэн юм. “France Soir” сэтгүүл 11-ээр сарын 26-ны дугаартаа “5 удаагийн аваргууд нэр хүндээ хамгаалж чадлаа”хэмээн нийтэлж байв. Их бага ямар нэг хэмжээгээр бүгд л энэ талаар саналаа хэлж байлаа.
Шүүгчдийг ингэж Реал Мадридын эсрэг ажиллахад чухам юу нөлөөлөв? Хэдийгээр тухайн үед Барселонаг авилгалын хэрэгт сэжиглэж байсан ч энэ нь тийм итгэж болохуйцзүйл биш. Арай үнэмшилтэй тайлбар нь УЕФА өөрсдийнх нь тэмцээнд Реал Мадрид үргэлжлүүлэн түрүүлсээр байж, орлого нэр хүнд нь унахаас эмээсэн байж болох.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 comments:

Post a Comment