RSS


Бодит үнэн:
Реал Мадрид 50 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтоо Боготагын Millonariosбагтай хийх үеээр анх фэнүүд Ди Стефаног мэддэг болсон юм. Мадридын төлөөлөгчид нэн даруй Millonarios-ын 9 дугаартай тоглогчийг сонирож эхэлсэн боловч клубынх нь удирдлагууд тоглогчтой хйисэн гэрээний нөхцлөөс болоод боломжгүй гэсэн хариуг өгчээ.
Үүнээс хэдэн жилийн өмнө, 1947 онд Ди Стефано аргентины лигт шуугиан тарьж 29 гоолтойгоор мэргэн бууч болж байв. Гэхдээ аргентины хөлбөмбөгийн холбооноос түүнийг 1949 оны 5 сар хүртэл тоглохыг хориглосон нь түүний хувь заяаг огцом өөрчилжээ. Үүний дараагаар тэр сэтгэл санаагаар унаж, Ривер Плейтын удирдлагатай харилцах харьцаа нь ч муудсан бөгөөд улмаар тэр жилийнхээ 8-аар сард Колумбийг зорьсон юм. ТЭр үед Колумбийн хөлбөмбөг задралын байдалатй байсан бөгөөд клубын тэргүүнүүд нь хөлбөмбөгийн холбооноос гарч тусдаа эвсэл байгуулан тоглогчдыг өндөр үнээр худалдан авах болсон байна. Тэр тоглогчдынх нь нэг нь Богота хотын Millonarios(Саятнууд)багтай гэрээ байгуулсан Ди Стефано ч байсан юм. Шинэ байгуулагдсан эвслийн үйл ажиллагаа, эрхийг нь ФИФА-аас хүлэн зөвшөөрөхгүй удаан хугацааны турш маргаантай байж байгаад 1951 онд сая нэг шийдэлд хүрсэн юм.
Харин клуб болон тоглогчид хоорондын эрх үүргийн харилцааг 1954 оны 12-аар сарын 31-нд бүрэн гүйцэд хүлээн зөвшөөрчээ. Тэр өдрөөс эхлэн тоглогчдыг хуучин баг нь эзэмших болсон бөгөөд, Ди Стефано Ривер Плейтийн өмч болжээ. Стефано мэргэжлийнхээ замналаа сайжруулахын тулд цагаачилсан ч гэлээ Коумбид нөхцөл байдал өөрчлөгдөж, тоглогчид цалингаа авч чадахаа байж эхэлсэн. 1952 оны зул сарын үеээр Чили рүү аялан тоглолтоор явж байх үед Ди Стефано эсэргүүцэл зарлав. Тэгээд тэр Буенос Айрес руу явж дахин хэзээ ч Клумбид ирэхгүй гэж шийдсэн төдийгүй хөлбөмбөгийг бүр мөсөн орхих тухай ч бодож байв. Гэтэл Millonariosбаг Стефаног 4000 доллар урьдчилан авсан байсан хэмээн нэхэмжлэл гаргасан бөгөөд үүнтэй холбогдуулан ФИФА-аас бүх хөлбөмбөгийн холбоонуудад Ди Стефаног багтаа авах боломжгүй тухай мэдэгдсэн байна. Энэ бүгдийн үр дүнд Ди Стефано ямар ч багт тоглох боломжгүй болж, Ривер Плейт рүү буцаж очитлоо 1955 он болтол хүлээх хэрэгтэй болов.
Энэ хооронд, Кубала ирснээр Барселона Испанийн хөлбөмбөгт ноёрхлоо тогтоож 1951,1952 оны цомын тэмцээн болон 1951/1952 улирлын лигийн аварга болоод байв. Гэхдээ 1953 оны эхээр Кубала уушигны өвчтэй нь тогтоогдож ирээдүй нь эргэлзээтэй болж ирэв. Энэ шалтгаанаас болж Барселона клубын ерөнхийлөгч Энрике Марти Кубалаг орлож чадах алдартай (од статустай)хөлбөмбөгчин олохыг нарийн бичгийн дарга Хосе Самитиер-т даалгасан байна. Ингэснээр Барселона Ди Стефанод анхаарлаа хандуулж эхэлсэн байна. Эцэст нь тэд Ривер Плейтийн удирдлагатай тохиролцоонд хүрч Ди Стефаногын төлөө 4 сая песет төлж өөрийн болгохоор болсон байв.
1953 оны 5-аар сарын 23-нд Ди Стефано Барселонад хүрэлцэн ирэв. Гэвч тэр үед Кубалагын бие бүрэн эдгэрсэн бөгөөд лигт болон цомын тэмцээнд түрүүлсэн учир Венесуэльд болдог “Pequeña Copa del Mundo”буюу Бага дэлхийн аварга хэмээх тэмцээнд уригдсан байлаа. Барселонагын ерөнхийлөгч Марти Ди Стефанотой холбоотой асуудлаар Millonarios-ын удирдлагатай уулзахаар багийн хамт аялан явсан байна. Ярилцлагын үеээр Millonarios-ын ерөнхийлөгч Альфонсо Сениорс Ди Стефаног өөрийн болгохын тулд 27000 доллар (ойролцоогоор 500000 песет)төлөхийг шаардсан. Барселонагын ерөнхийлөгч үүнд татгалзсан хариу өгсөн бөгөөд Ди Стефаног бүтэн нэг улирал тоглуулахгүй байхаар шийдсэн байна.

Ди Стефано
Энэ үед Реал Мадрид ажиллаж эхэлсэн юм. Мадридын дэд ерөнхийлөгч Алваро Бустамантегын даалгавраар Раймундо Сапорта Боготад очиж шаардлагатай байсан 27000 долларыг нь төлжээ. Тоглогчийг эзэмших эрхийг (Millonariosклуб 1954 оныг дуустал Ди Стефаног эзэмших эрхтэй байв)бүрэн өөрийн богохын тулд Сапорта тэндээсээ шууд Буенас Айрес руу явсан боловч Барселона тэдэнд хэдийнэ 2 сая песет төлчихсөн байсан тул боломжгүй болсон байна. Гэхдээ Сапорта Ди Стефаног өөрийн тоглогч болсон гэж үзсэн тул Барселонад очиж Ди Стефанотой уулзжээ. Ди Стефано тэр үед Барселонад мартагдсан мэт санагдаж, өөрт тохиолдсон нөхцөл байдлыг хэрхэн шийдэхээ мэдэхгүй болсон байсан бөгөөд ердөө 3 нөхөрсөг тоглолтонд л оролцсон байлаа. Сапорта түүнтэй ярилцан сэтгэл санаагаар дэмжиж, Реал Мадридын тоглогчынх нь хувиар анхны хөлсийг нь өгсөн нь Стефаног болон гэр бүлийнхээ төсөвт санаа зовж эхлээд байсан эхнэрийг нь ч баярлуулсан байна. Үүнээс нэг долоо хоногийн дараа Millonarios-ын ерөнхийлөгч Мадридад ирэн Сантиаго Бернабеутай уулзаж наймааны асуудлыг эцэслэн шийдсэн байна. Альфредо Ди Стефано 1955 оны 1-ээр сарын 1 хүртэл Реал Мадридын тоглогч болов.
Байдал ийм болсон тул 1953/1954 оны улиралд 2 багийн аль нь ч бүрэн эрхийг эзэмшээгүй байна. ФИФА-аас Испанийн хөлбөмбөгийн холбоонд энэ маргаан шийдэгдтэл Ди Стефанод ямар нэг зөвшөөрөл олгохгүй гэж мэдэгдсэн юм. Ийм нөхцөл байдалд орсон Барселонагын ерөнхийлөгч бухимдаж Ди Стефаног өөрт нь мэдэгдэлгүйгээр Турины Ювентуст зарахыг оролдсон нь Ди Стефаногын дургүйцлийг төрүүлсэн байна. Ювентус ийм ээдрээтэй байдалд байгаа тоглогчийг өөрийн болгохыг хүссэнгүй. Тэгмэгц Барселона аргаа барсан зүйл хийж Ривер Плейттэй холбогдон урьд төлсөн 2 сая песета эргүүлэн авахыг хүссэн ч Ривер Плейтийн удирдлагууд зөвшөөрсөнгүй. ФИФА-аас энэхүү асуудлыг шийдвэрлүүлэхээр Испанийн хөлбөмбөгийн холбооны тэргүүнээр ажиллаж байсан, хожим Кубалагын наймаанд маш ихээр нөлөөлсөн Армандо Муноз Калерог томилсон байна. Калерогын гаргасан шийдвэр нь: Ди Стефано 1953-1954 онд Реал Мадридад, 1954-1955 онд Барселонад, 1955-1956 онд Реал Мадридад, 1956-1957 онд Барселонад тоглож үүнээс хойш 2 клуб хоорондоо тохиролцох ёстой гэсэн байв!!!
2 баг эхэндээ энэхүү шийдвэрийг зөвшөөрсөн боловч дахиад л өөр асуудал урган гарч ирэв. 1954 оны 8-аар сарын 24-нд шинэ дүрэм гарч Испанийн багуудыг гаднаас тоглогч авахыг хоригложээ. Энэ хэрэгт засгийн газар хүртэл оролцож, 8-аар сарын 22-ноос өмнө холбогдож байсан тоглогчдоо авахыг нь зөвшөөрсөн байна. 1953 оны 9-ээр сарын 22-нд Реал Мадрид клуб Ди Стефаног өөрийн болгох зөвшөөрлийг кастиллийн холбоонд танилцуулсан бөгөөд үүнээс хэдхэн цагийн өмнө Барселона клубын ерөнхийлөгч наймааны үеээр алдаа гаргасан гэж үзэн өөрийн хүсэлтийг татан авсан байлаа.
Барселона клубээс томилогдсон комисс ч наймааны үеээр гарсан бүх л зардал төлбөрийг Реал Мадрид төлж байсан гэдгийг хүлээн зөвшөөрч Ди Стефаногын төлөө заргалдахаа больсон байна.  Энэ шийдвэрийн ард олон шалтгаан байсан байх. Кубалагын өвчин эдгэрсэн, шүүгч Даучик эхний тоголтын үеээр Ди Стефанод дургүйцлээ илэрхийлж байсан, эсвэл түүнийг хэтэрхий хэл амтай тоглогч гэж ч үзсэн байж болох. 1953 оны 10-аар сарын 25-нд 2 баг Чамартин цэнгэлдэхэд тоглохын өмнө 2 тал тохиролцон Реал Мадридаас Барселона клубт 4400 песетгын төлбөр төлж, Барселона клуб уг наймаатай холбоотой маргааныг хэрэгсэхгүй болгохыг зөвшөөрсөн баримтанд гарын үсэг зурсан байна. Ямар ч байсан тэрхүү комиссос өгсөн албан ёсны тайлбар бол Барселона шиг клуб ямар нэг тоглогчийг өөр багтай хамтран эзэмшинэ гэдэг байж боломгүй зүйл гэжээ. Тэрхүү тоглолтонд Реал Мадрид 5-0 харьцаатай хожиход Барселонагын авахаас татгалзсан тоглогч нь 2 гоол оруулж байв. Реал Мадридын дотоод болон гадаад дахь алтан үе нь ийнхүү эхэлсэн юм.
Бусад баримт:
-       Барселонагын Өмнөд Америкт ажилаж байсан төлөөлөгчдийн утас нь доголдсонд Реал Мадрид хамаагүй.~FC Barcelona’s Centenary Collection, Book 11.
-       Засгийн газрын оролцоо огт байгаагүй. Гадаадаас тоглогч авахыг хориглох тухай Ди Стефаногын асуудлаас ч өмнө яригдаж байсан зүйл.
Барселонагын вэб хуудсанд бичсэнчлэн Ди Стефано Millonariosклубын бүрэн өмчлөлд байгаагүй гэдэг нь буруу юм. Колумбын клуб тоглогчийн эрхийг эзэмшиж байснаар барахгүй түүнийг зарж ч болох байсан. Мөн түүнчлэн ФИФА Барселонагын талд байсан гэдэг ч худлаа. 2 багийн хувьд аль алинийх нь зөв байсан бөгөөд хоорондоо зөвшилцөлд хүрэх зайлшгүй шаардлагатай байсан. Хэрэв Барселона Millonarios-ын шаардсан мөнгийг нь төлсөн бол тоглогчийг өөрийн талд үлдээж чадах байсан. Реал Мадридын хэлэлцээр хийх ур чадвар, хөрөнгө мөнгөнөөс гадна Ди Стефано шиг тоглогчтой болох гэсэн туйлын хүсэл нь эргээд үр дүнгээ өгсөн юм.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 comments:

Post a Comment