Сантиаго Бернабеу болон Франкогоор толгойлуулсан засгийн газрыг хоорондоо ойрхон харилцаатай байсан гэдэг нь анти-мадридиста нарын гаргасан зохиомол түүхүүдээс магадгүй хамгийн хорон бөгөөд зэвүүцэл төрүүлмээр зүйл юм.
Бодит байдал:
Хөлбөмбөгийн түүхэн дэхь хамгийн агуу ерөнхийлөгч болон тухайн цаг үеийнх нь төрийн удирдлагуудын хоорондын харилцаа нь зөвхөн ёс төдий нөхөрсөг байдалтай л байсан. Хэдийгээр туйлын эх оронч үзэлтэй хүн байсан ч гэлээ Бернабеу Реал Мадридыг иргэний дайнд давамгайлсан аль нэг талын нөлөөнд орохоос хамгаалж үлдэж чадсан юм.Генерал Франкогын тогтоосон дэглэм Реал Мадридад онцгойлон туслаж байгаагүйгээр барахгүй, зарим үед клубын тогтолцоо дэг журамд сэв суулгаж, клубээс зөвшөөрөл авалгүйгээр ялгуусан амжилтыг нь өөрийн улс төрийн байр сууриа сурталчлах хэрэгсэл болгон ашиглаж байсан. Хамгийн инээдтэй нь Бернабеугын ерөнхийлөгчөөр ажилах болсон гол шалтгаан нь Барселонаг хамгаалсан засгийн газрын бодлогын үр дүн байсан юм. Барселонаг 11-1 ээр хожсон тоглолт араасаа бөөн бөөн уур хилэн, гомдол дагуулсан юм. Үүнийг цэглэхийг засгийн газрын төлөөлөгчид 2 багийн ерөнхийлөгчийг хууль бусаар огцруулсан юм. 1943 оны 9-ээр сарын 15-нд Сантиаго Бернабеу “түр хугацаагаар”Реал Мадрид клубын ерөнхийлөгчөөр сонгогджээ. Тэр насан эцэслэтлээ буюу 1978 оны 6-аар сарын 2 хүртэл клубын төлөө зүтгэсэн юм. Испани улс 2 дахь удаагаа бүгд найрамдах засаглалтай байсан үе буюу 1931-1936 онуудад Реал Мадрид (тухайн үед хаант төрийн үзлийг хориглосон байсан тул үед “Madrid FC” хэмээх нэртэй байсан)Испанидаа хамгийн амжилттай багуудын нэг нь байсан. Гэнэтхэн эхэлсэн иргэний дайнд клуб маань хамгийн их хохирсон ч гэлээ, эцэст нь гайхалтай ялгуусан эрин хүлээж байсан билээ.
Дайны дараа клубыг дахин сэргээн байгуулах нь маш хэцүү даалгавар байсан.
Баривчлагдагсадыг хорих зорилгоор ашиглагдаж байсан Олд Чамартин цэнгэлдэхийг сэргээн засварлахын тулд 300’000 песет шаардлагатай байсан юм. Реал Мадрид дахин үзэгчдийг өөртөө татах, бас шинэ тоглогчдыг багтаа элсүүлэх хэрэгтэй байсан (1936 оны багаас зөвхөн 5 тоглогч л багтаа эргэн нэгдэж чадсан)Клубын үнэт зүйлс, эд хөрөнгийг юу ч үлдээлгүй тонон цөлмөсөн байсан бөгөөд (Алдагдсан эд зүйлс дунд 20-аар зууны эхэн үед авсан хэд хэдэн цом байсан)энэ үед эдгээр зорилгыг биелүүлэх нь тухайн үед биелэгдэшгүй мэт даалгавар байлаа. Гэлээ ч тэнд ямар ч тусламж дэмжлэг авсан явдал байгаагүй юм. Испанийн арми Атлетико Мадрид клубыг өөрийн нэрэмжит баг болгосноор барахгүй нэрийг нь хүртэл Atlético Aviación(Атлетико цэргийн нисэх хүчний баг)болгон өөрчилсөн юм. Бүх тусламж дэмжлэг хаашаа чиглэж байсан нь тодорхой.

Атлетико, Барсагын фэнүүдээ, гараа өргөцгөө!
Бернабеуг ерөнхийлөгч болон ирэх үед Реал Мадрид ямар ч үнэт зүйл, өвлөгдөн ирсэн баялаг байхгүй, спортын талбарт болон нийгэмд эзлэх байр суурийн хувьд харьцангуй үхмэл байдалд байсан. Гэхдээ түүгээр толгойлуулсан Адолфо Мелендез(Adolfo Meléndez), Педро Парагес(Pedro Parages), Антонио Пералба (Antonio S. Peralba) болон Маркиз Маркюз(Marquis of Bolarque) нарын Реал Мадридад хайртай хүмүүсийн нөр их хөдөлмөрийн үр дүнд дахин топ клуб болж чадсан. Үзэн ядагчдын Бернабеуг үгтгэн ярьдаг зүйлсийг үгүйсгэхийн тулд бид Франкогын байгуулсан дэглэмийн талаар түүний ямархуу эсрэг суурьтай байсан гэдгийг л эргэн санахад хангалттай болов уу. Энэ бүхэн түүний хувийн үзэл бодлоос үүдэлтэй бөгөөд тэр клубын бий болгосон нэр алдрыг өөрийн зорилгодоо ашиглахыг хүссэн засгийн газрынхнаар туслуулахыг хэзээ ч зөвшөөрч байгаагүй юм. Тухайн цаг үед эдийн засгийн хямрал болоод нийгмийн байдлаасаа болоод дэлхий дахинд нэр хүнд нь мэдэгдэхүйц унасан байсан бөгөөд дэлхий нийтэд харуулж бахархах цөөхөн зүйлсийн нэг нь Реал Мадрид байсан. Анхны 5 Европын цом болон 1966 онд авсан цомууд Реал Мадридыг дэлхийн шилдэг баг гэдгийг баталж өгсөн. Спортын болоод улс төрийн ямар ч хүчин үүнд холбоотой биш, хэн ч үүний эсрэг заргалдан гомдоллодоггүй. Харин эсрэгээрээ 6 дахь дараалсан цомынхоо төлөө (1961 оны Европын цом, хагас шигшээгийн хариу тоглолт. Эхний тоголт Мадридад болж 1-1 харьцаатай өндөрлөсөн)Барселонатай тоглож байх үед шүүгч Реалын дөрвийн дөрвөн гоолыг тооцоогүй байдаг. Реал Мадрид тэрхүү тоглолтонд 2-1 ээр хожигдож тэмцээнийг харамсалтайгаар орхисон.
Европт ноёрхлоо тогтоож байсан тэр жилүүд араасаа Бернабеу болон УЕФА-тай холбоотой олон олон маргаан дагуулсан юм. Реал Мадрид хуучин тивийн хамгийн хүчирхэг баг болохын хирээр багийн удирдлага болон УЕФА хоорондын харилцаа муудаж дургүйцлээ илэрхийлэх болсон байна. Ерөнхийлөгч маань УЕФА-аас тавьсан хориг, дарамтанд хэзээ ч бууж өгч байсангүй, тэсвэрлэн өнгөрүүлдэг байв. Тэр хэдийгээр УЕФА-ын эдгээр ичгүүртэй үйлдлүүдийг зүгээр өнгөрөөж чадсан ч гэсэн мартсангүй. Шинээр зохион байгуулагдсан УЕФА-ын цомын тэмцээнийг багийн нэр хүндийн хувьд хэтэрхий бага хэмээн оролцохоос татгалзсан байна. Энэ нь УЕФА-ын дургүйцлийг улам ихээр хүргэж, анти-Реал аяныг өрнүүлэхэд хүрчээ. Бүх шүүгч УЕФА-ын талд байв. Тэдний дунд Испанийн легионыг үндэслэгч, Франкогын цэргийн хамтрагч Миллан Астрая гол хүн нь байв. Миллан Астрая огцом ширүүн ууртайгаараа нэрд гарсан хүн байв. Аргентиний алдарт дуучин Карлос Гардел руу хүртэл зодохоор дайрч давшилж байжээ. Тэр нэгэн тоглолтын үеээр Chamartin стадионы тусгай суудалд зочдын нэгнийх нь эхнэртэй хэтэрхий задгай замбараагүй байдалтай байсан бөгөөд үүнийг нь сонссон Бернабееу тэр даруй суудал руу нь явж очин түүнийг нь цэнгэлдэхэд байхыг нь хориглож байгаагаа хэлсэн байна. Астрая хариуд нь түүнийг алахаар заналхийлж байсан бөгөөд генерал Муноз Грандесын (иргэний дайны үед Бернабеуд тусаалж байсан хүн)цэргийн нөлөөнөөс болгоомжилсондоо л түүнийгээ цөөн хэдхэн энгийн үгээр илэрхийлжээ.
Бернабеугын зан төлөв нь түүнийг хувь хүнийхээ хувьд гайхалтай чин шударга хүн гэгдэхэд хүргэж байсан юм. Түүний тууштай шийдэмгий зан чанар нь хуучин Реал Мадридын спортын танхимд (сүүлд Raimundo Saportaхэмээн нэрлэгдсэн)болсон Реал Мадрид болон Маккаби Тел-Авив багуудын сагсан бөмбөгийн тэмцээний үеээр харагдсан юм. Тоглолтын өмнө Израйлын генерал Моше Даяан-д (тэр Реал Мадридын дэмжигч гэдгээрээ бахархдаг байсан)хүндэт тэмдэг гардуулж өгчээ. Урьд өмнө үзэгдэж харагдаагүй энэхүү явдал нь засгийн газрынхны дургүйцлийг урьд хожид байгаагүй ихээр төрүүлж Сантиаго Бернабеуг үзэн ядах “мөнхийн үзэн ядалт”эхэлжээ. (Франкогын байгуулсан дэглэм Израйлыг хүлээн зөвшөөрдөггүй байсан)Үүний улмаас 1973 онд Сантиаго Бернабеуг шинэ цэнгэлдэх хүрээлэн барих төслөө танилцуулах үеээр засгийн газар дургүйцэж, барилгын ажлыг нь зогсоожээ. Мадрид хотын захирагч Ариас Наварро энэ талаар ямар ч тайлбар хэлээгүй байна. Барселонад захиргааны шүүгч Перез Естевиллээр удирдуулсан Мадридын шинэ цэнгэлдэх барихыг эсэргүүцсэн хөдөлгөөн гарч ирэв. Ариас Наварро дараа жил нь засгийн газрын дарга болсон боловч Франког нас барсны дараагаар түүнийг ардчилсан нийгмийг эсэргүүцдэг байсных нь улмаас Хаан Хуан Карлос төрийн албанаас холдуулсан юм. Барселона (одоо ч өөрсдийгөө хамгийн анти-Франко гэж ярьдаг баг)үнэндээ тухайн үеийн нийгмийн байгууллын өөрчлөлтийн дүнд бүх л тусламж дэмжлэгийг авдаг байсан баг нь юм.
Эхнийх нь, 1950-аад онд Барселона клубыг санхүүгийн хямралаас гарахад нь Франко биечлэн өөрөө тусалж байсан. Барселона хотын захирагч Антонио Мариа Симарро болон Барселона клубын ерөнхийлөгч Франциско Миро Санс нар уг тохиролцоонд оролцсон байна. Дараагийн удаад, хотын захирагч Хосе Мариа де Поркиолесыг Барселона клубын хүндэт гишүүнээр өргөмжилсөн ба Испанийн сайд нарын зөвлөлийн тэргүүн Торкуато Фернандез Миранда болон Барселона клубын удирдах зөвлөлийн гишүүн Хуан Гич нарын нөхөрсөг харилцааны үр дүнд Барселона клубын 60-аад оны эхээр төлөх ёстой байсан бүх өр төлөгдсөн юм.
Барселона клуб болон засгийн газар хоорондоо өргөн баялаг харилцаатай болон зарим ерөнхийлөгчид нь Франкогын тууштай дэмжигчид байсан уичраас энэ бүх үйл явдал боломжтой байсан юм.
Харин эсрэг талд, өдгөө “Франкогын баг” гэж цоллууллаад байгаа Реал Мадрид болон Сантиаго Бернабеу нар байсан. Реал Мадрид бүх ялалтаа зөвхөн хөлбөмбөгийн ногоон талбай дээр л авсан юм.
Эх Сурвалж Realmadrid.mn
Subscribe to:
Post Comments (Atom)






0 comments:
Post a Comment