Бодит байдал:
Кубала Барселонаг зогсоошгүй баг болгон хувиргасан. 1951-1953 онуудад оролцсон тэмцээнүүдээсээ 1951 оны лигийн аваргаас бусдад нь түрүүлсэн. 1952 онд бүр 5 цом хүртэж байсан. Кубалаг тоглож байх үед Барселона 1952,53,59,60 оны лиг, 1954,57,59 оны Generalissimo’s Cup, 1958,60 онд Fairs Cup-ын тэмцээнүүдэд тус тус түрүүлж байжээ.
Чухам түүний нэр алдар нь Барселонаг Les Corts-оосNou Camp-руу шилжих шалтгаан болжээ.
Кубала мэргэжлийн замналаа Унгар болон Чехословакт эхлүүлсэн. 1949 онд Будапештийн Vasasклубт тоглож байв. Унгарын коммунист дэглэмийн дарамтаас болж Чехословакт байсан Кубалагын эхнэр болон дөнгөж төрсөн хүү 2 нь түүнтэй хамт байх бололцоогүй байсан бөгөөд оны эхээр тэр зөвлөлтийн цэрэг болон хувцаслаж Унгараас зугатан гарчээ. Ямар ч бичиг баримтгүй тэр Иннсбургт ирээд тэндээсээ Pro Patria болон АС Milan багийнхны хамт Цюрих руу явсан байна. 3-аар сарын 19-нд ФИФА-гын нарийн бичгийн дарга түүний нөхцөл байдлыг хууль ёсных гэдгийг нь баталгаажуулж өгснөөр тэр Pro Patriaбагт орж нөхөрсөг тоглолтуудад тоглож эхэлсэн байна. 1950 оны 5-аар сард Реал Мадрид Италиас нэгэн захиа хүлээж авсан бөгөөд үүнд Унгарын баг Испанид очиж тоглолт хийхийг санал болгосон байлаа. Энэ нь хэдийгээр Унгар нэртэй боловч Кубала тэргүүтэй дан Унгар тоглогчдоос биш, коммунист дарлалаас зугтсан Хорват, Албани, Румын болон Югаслав тоглогчдоос бүрдсэн баг байсан бөгөөд эдгээр тоглогчдыг тус тусынх нь холбооноос өрнөдийн багуудад тоглохыг нь хориглосон байлаа. Тэднийг Кубалагын хадам ах, Чехословакын шигшээ багт тоглож байгаад мөн л нутгаа орхин гарсан Фердинанд Даучик дасгалжуулж байлаа. Тэд эхний тоглолтоо Гориза-д Италийн шигшээгийн Б багийн эсрэг хийсэн боловч Италийн коммунист намаас эсэргүүцэж тэдний тоглолтыг хориглосон байна.
Реал Мадрид тэдний хүсэлтийг хүлээж авсан бөгөөд 1950 оны 6-аар сарын 5-нд Чамартин цэнгэлдэхэд хүлээн авч тогложээ. Кубала тэнд плеймейкерээр гялалзтал тоглон баг нь 2 гоол оруулсан боловч Реал Мадрид хариуд нь 4-ийг хийжээ. Кубалатай холбоо тогтоох оролдлого энэ үеээс эхэлсэн боловч Кубала өөрийн хадам ахыг бас дасгалжуулагчаар авах шаардлага тавьсныг нь английн дасгалжуулагч Кипингтэй хийсэн гэрээний хугацаа дуусаагүй байсан тул Реал Мадрид зөвшөөрөөгүй байна бөгөөд түүнд дахиж бодох хугацаа олгож гэрээний нооргийг нь өөрт нь өгсөн байна.
Гэхдээ хэдхэн долоо хоногын дараа Барселонад хйисэн тоглолтынхоо дараа Кубала ахыг нь дасгалжуулагчаар авахыг зөвшөөрсөн улаан цэнхэр өмсгөлтнүүдийн эгнээнд нэгджээ. Барселонатай гэрээ байгуулахдаа тэр Реал Мадридын өгсөн гэрээг загвар болгон тэрнийхээ дагуу шаардлага тавьсан байна. Хачирхалтай нь түүнийг мэргэжлийн бус сонирхогчийн статустайгаар тодорхойлсон байдаг бөгөөд ийнхүү Кубала 6-аар сарын 16-аас эхлэн 3 жилийн хугацаатай Барселонагын тоглогч болсон байна. Тэгмэгц Реал Мадрид Барселонаг нэгэндээ саад болохгүй гэсэн дундын хэлэлцээрийг зөрчсөн хэмээн буруутгасан боловч Барселонагын ерөнхийлөгч Наркизо бе Каррерас өөрсдийгөө Кубалатай 1 сарын өмнөөс холбоо тогтоосон байсан гэж мэдэгдсэн байдаг. Гэхдээ энэ талаар ямар ч нотлох баримт байдаггүй.
Гэхдээ Барселонад нэгэн давшгүй бэрхшээл гарч ирсэн нь Кубала Васас клубтэй хийсэн байсан гэрээнийхээ улмаас албан ёсны тоглолтонд оролцох боломжгүй байсан байна. Каррерас хариуд нь Испанийн хөлбөмбөгийн холбооноос, тэр тусмаа ерөнхийлөгч Муноз Калеро зөвшөөрсөн гэж мэдэгджээ. Барселонагын удирдлагуудын мэдэгдсэнээр коммунист дэглэм зөвхөн мэргэжлийн хөлбөмбөгчдийн тоглохыг хориглосон, харин Кубала бол сонирхогчийн хэмжээний тоглогч, тиймээс өөрийн хүссэн сонголтоо хийх ёстой гэжээ. Гэсэн хэдий ч холбооны ерөнхий нарийн бичгийн дарга (алдарт куле)Рикардо Кабот бүх нийтийн өмнө ФИФА-ын дүрмийн дагуу ямар ч Унгар тоглогч элсүүлж болохгүй гэж мэдэгджээ.
1950 оны 7-аар сард Унгарын баг тарж өөр өөрсдийн мөрөө хөөжээ. Тэр үед Кубала Барселонатай мэргэжлийн бус түвшинд гэрээ байгуулсан нь ирээдүйг нь баталгаажуулж чадахгүй гэдгийг ойлгосон байна. Унгарын багт Маллоркад сүүлийн тоглолтоо хийсний дараа Кубала Реал Мадридад захидал бичиж өөр багт тоглох боломжтой гэдгээ илэрхийлсэн байна. Ингэмэгц нь Барселона ийм онцгой тоглогчийг алдахгүйн тулд түүнийг албан ёсоор цалинжуулах болсон боловч сонирхогч гэсэн статус нь өөрчлөгдсөнгүй.
1950 оны 10-аар сарын 12-нд Кубала Лес Кортс-т Осасунагын эсрэг анхны тоглолтоо хийлээ. Реал Мадрид үүнд нь энэ явдалд гайхаж, холбоонд өмнө хийсэн мэдэгдлийнх нь талаар сануулж өргөдөл гаргажээ. Хариуд нь тэд, Унгарын тоглогчид өөр өөрсдийн холбооноосоо авсан зөвшөөрлийн бичгээ үзүүлэхээс нааш албан ёсоор ямар ч багт тоглох эрхгүй. Клуб нэгмөсөн өөрийн тоглогч болгохыг зөвшөөрсөн тохиолдолд л нөхөрсөг тоглолтонд оролцох эрхтэй болно. Кубала тоглож байсан клубээ орхиж явсан тул энэ шаардлагыг хангаагүй байна гэсэн хариуг өгчээ.
Гэхдээ холбооноос Барселонаг санаж байснаас дэндүү багаар шийтгэж ердөө 50 песатагаар (өнөөгийн ханшаар 100 орчим евро)торгосон байна. Ингэмэгц нь Кубала дахин Зарагозагын эсрэг тоглолтонд оролцож, мөн зул сарын үеээр Айнтрахт Франкфуртын эсрэг 2 тоглолтонд оролцжээ. Тухай бүрт нь холбооноос багахан хэмжээний торгууль ноогдуулж байж. Тэд Барселонад илт илэрхий дэмжлэг үзүүлж байв. Блаугранагын ерөнхийлөгч Монталын бодож байсанчлан Васастай холбоотой маргаан нэг их төвөггүй шийдэгдэв. Үнэндээ Кубала улс төрийн дүрвэгч болсноор Унгарт хийсэн гэрээнээсээ хамаарахгүйгээр Испанид тоглох боломжтой болжээ. Тэр үедээ мөн Испанийн иргэншилтэй болсон байна. Энэ бүх асуудлыг түүний загалмайлсан эцэг холбооны ерөнхийлөгч Армандо Муноз Калерогын тусламжтайгаар онцын их хүндрэлгүй шийдэгджээ. Үүний дараа Про Патриа клубт 12 сая лир, Васас клубт 300000 песет төлснөөр Кубалагын наймааны асуудал дуусгавар болжээ.
Барселона клуб Кубалаг ийнхүү хялбархнаар өөрийн болгож чадсандаа засгийн газрынханд талархах ёстой. Тэднийг өмнө нь Кубалатай холбогдож байсан талаар ямар ч нотолгоо байдаггүй, харин Реал Мадрид Кубала 2-ын талаар хангалттай баримт бий. Бичгээр ирүүлсэн мэдэгдэлдээ тэд нэгэндээ саад болохгүй гэсэн дундын гэрээгээ зөрчөөгүй гэж мэдэгдсэн ч гэлээ цаагуураа үнэндээ үүнийг зөрчсөн байсан юм. Магадгүй Бернабеухүчээршинэ дасгалжуулагчтай болохыг хүлээн зөвшөөрхгүй байсан ч байж магадгүй ч засгийн газар асуудлыг хэрхэн хялбархан шийдвэрлэж чаддагийг Кубала мэдсэн бол нөхцөл байдал өөр байх байсан болов уу... Түүний Испаний багтай гэрээ хийсэн явдлыг коммунмзмын эсрэг хийсэн маш дорвитой алхам гэж үздэг. Агусти Монтрал тэргүүтэй Барселонагын удирдлагууд энэхүү гавяъатай нэрийг зүүсэн юм. Испанид хөл тавиад жилийн дараа л Кубала холбооны ерөнхийлөгч өөрийн загалмайлсан эцгийн тусламжтайгаар Испанийн иргэншилтэй болсон нь “гадуурхагдсан”клубын хувьд үнэхээр тохиромжгүй түүх юм. Энэ түүх нь хожим тэднийг Ди Стефаногын наймааны талаар учир утгагүй гомдоллохоос нь сэргийлж чадаагүй ч гэлээ тэдний хүсэж байснаар бидний нэр хүндэд сэв суулгаж чадаагүй юм.
Subscribe to:
Post Comments (Atom)






0 comments:
Post a Comment