RSS

Бодит байдал:
Энэ бүх үнэмшмээр түүхүүд дараах хөдөлшгүй үнэнээр хялбархан няцаагдана.
- Барселонагын хувцас солих өрөөгөөр зочилсон гэгддэг иргэний хамгаалалтынхан тэднийг каталан хэлээр ярьсан хэмээн буруутгах аргагүй байсан. Учир нь Каталан хэлэнд тавьсан хоригийг тоглолт болж байсан үеээс бүтэн жилийн өмнө буюу 1942 онд цуцалсан.
- 1-р үед сайн тоглож байсан Барселонагын тоглогчдыг завсарлагаанаар дарамталсны улмаас тэд 2-р үед хожигдохоос өөр аргагүйгээр муу тоглосон гэж зарим хүмүүс улайран зүтгэдэг. Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд 1-р үеийн дараагаар онооны харьцаа 1-0 байсан гэж ярьдаг нь худал цуу юм.
(1-р үед гоол хийсэн тоглогчдын нэрс болон гоол оруулсан хугацаа:
Pruden (5), Bernat (30), Aguilar (32), Planell (35), Álvarez (37), Oscar (38), Guiñot (40), Diego (44)http://en.wikipedia.org/wiki/El_Cl%C3%A1sico#Spanish_Cup_matches)
1-р үед 8-0 харьцаатай ялагдаж байсан багийг завсарлагаанаар цагдаа нар дарамталсны дүнд тоглолт 11-1 ээр өндөрлөсөн гэж үү? Тэд ядаж нэг гоол оруулсан байна шүү дээ.


- Тоглолтын явцад шүүгч ямар нэг байдлаар анхааруулга өгч байсан бол тэр нь шударга тоглохыг л сануулсан хэрэг байсан!
Тухайн үед Франкогын засгийн газар Реал Мадридыг ивээлдээ авсан гэдэг нь үнэндээ үнэхээр хачирхмаар сонсогдох хэрэг. Франко 1939 онд засгийн эрхийг гартаа авсан, гэтэл Реал Мадрид түүнээс хойш 1947 он болтол ямар нэг тэмцээнд түрүүлээгүй, 1954 онд л дөнгөж анхныхаа лигийн түрүүг авч байв. Гэтэл яг нэг цаг үед буюу 1939-1954 оны хооронд Атлетик болон Барселона буюу Франког хамгийн ихээр эсэргүүцэн тэмцэгч мужийн багууд хавьгүй олон тэмцээнд түрүүлсэн байна. (Атлетик Билбао 1 удаа лигийн түрүү, 4 удаа Испанийн цом. Барселона 5 удаа лигийн түрүү авч, 4 удаа Испанийн цомын эзэн болж байж)Тэр жил Реал Мадрид Барселонаг бут ниргэн шигшээ тололтонд шалгараад Атлетикт 1-0 ээр хожигдон 2-аар байрт орж байсан. Барселонаг дарамтлан байж шигшээ тоглолтонд шалгарчихаад Билбаогын багт түрүүгээ өгчихсөн гэхээр үнэмшилтэй сонсогдож байна гэж үү?
Зарим үзэн ядагчид Франко зөвхөн Барсатай таарсан үед л албаар дарамталдаг байсан гэж мэтгэж магадгүй. Тэгвэл тухайн цаг үеийн 2 багийн хоорондын тоглолтуудын үр дүнг эргэн нэг хараад үзье.
1940 League 28 F.C. Barcelona-R.Madrid 0-0 Barcelona
1940 League 29 R.Madrid-F.C. Barcelona 2-1 Madrid
1941 League 30 F.C. Barcelona-R.Madrid 3-0 Barcelona
1941 League 31 R.Madrid-F.C. Barcelona 1-2 Madrid
1942 League 32 F.C. Barcelona-R.Madrid 0-2 Barcelona
1942 League 33 R.Madrid-F.C. Barcelona 4-3 Madrid
1943 League 34 F.C. Barcelona-R.Madrid 5-5 Barcelona
1943 League 35 R.Madrid-F.C. Barcelona 3-0 Madrid
1943 Cup 1st leg 36 F.C. Barcelona-R.Madrid 3-0 Barcelona
1943 Cup 2nd leg 37 R.Madrid-F.C. Barcelona 11-1 Madrid
1944 League 38 F.C. Barcelona-R.Madrid 1-2 Barcelona
1944 League 39 R.Madrid-F.C. Barcelona 0-1 Madrid
1945 League 40 F.C. Barcelona-R.Madrid 5-0 Barcelona
1945 League 41 R.Madrid-F.C. Barcelona 1-0 Madrid
1946 League 42 F.C. Barcelona-R.Madrid 1-0 Barcelona
1946 League 43 R.Madrid-F.C. Barcelona 3-2 Madrid
1947 League 44 F.C. Barcelona-R.Madrid 3-2 Barcelona
1947 League 45 R.Madrid-F.C. Barcelona 2-1 Madrid
Хүснэгтээс харахад дээрх бүх яриа оргүй худал зүйл гэдэг нь мэдэгдэнэ.
-       Эцэст нь, Испанийн хамгийн алдартай олонд танигдсан түүхч Бернардо Салазар (Атлетико Мадридыг дэмжигч)нэг нийтлэлдээ тухайн үеийн Барселонад тоглож байсан 2 тоглогч эрх бүхий хүмүүсээс ямар ч дарамт ирээгүй гэдгийг баталсан тухай тодорхой бичсэн байдаг. Тэр 2 тоглогч нь JoséEscolà болон Domingo Balmanyaнар бөгөөд дээрх бүх худал яриаг өөрсдөө няцаасан байдаг. Escolàтухайн үед тоглолтонд бүтэн буюу 90 минут тоглосон ба хожим хэвлэл мэдээллийн салбартажиллан нэртэй тайлбарлагч болсон Domingoнь уг тоглолтонд оролцоогүй боловч тухайн үед цэнгэлдэхэд багийнхантайгаа хамт байсан юм.
-       Үзэн ядагчдын ярьдаг зүйлсээс цорын ганц үнэн гэж болохуйц нь Мадридын фэнүүдийн бий болгосон тамын гэмээр уур амьсгал. (Тоглолт ширүүн болсон гэдгийг энд хэлэх нь илүүц биз. Дээр дурдсан Escolà гэхэд эхний тоглолтонд гэдэс рүү гээ хэд хэд өшиглүүсний улмаас тоглолтыг дуусгаж чадаагүй байдаг) Эхний тоглолтонд 2 багийнхан шүгэл дуугарсныг сонсолгүй тоглолтыг үргэлжлүүлж Мадрид гоол хийсэн боловч шүүгч үүнийг нь тооцоогүй байдаг. Хариу тоглолтын үед эхний тоглолтонд бухимдсан байсан үзэгчид Мадридын гоолын хурыг хараад багаа хэрхэн уухайлан дэмжиж байсныг төсөөлөхөд тийм ч хэцүү биш болов уу.
Дээрх бүгдээс үзэхэд Реал Мадрид клуб генерал Франкогын дэмжлэгээр тоглолтуудад давуу үр дүн авдаг байсан гэдэг нь ор үндэсгүй худал зүйл.

Эх сурвалж http://www.realmadrid.mn

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 comments:

Post a Comment